ТАНЫ ТОЛГОЙД ЮУ БАЙНА? #40 Хөдөлгөөнтэй байх сонголт

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categories:

Би хүмүүсийг үгээрээ бус үйлдлээрээ уриалахыг хүсдэг. Жишээ нь намайг анх дугуй унаж эхлэхэд манай ажлын гадаа дугуйны зогсоол байдаггүй байсан. Харин дараа нь зогсоолтой болж, ажлынхан маань хүртэл ажилдаа дугуйгаар ирдэг болсон юм. Иймэрхүү зүйлийг харахдаа би их баяртай байдаг. Би үе тэнгийн залуусаа байгальд ээлтэй, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягтай байгаасай гэж хүсдэг. Өдөр тутамдаа аль болох алхаж, гүйж бас дугуй унаснаар стресс бухимдлаас хол байж, сэтгэл санаа өөдрөг болохоос гадна цаг хэмнэдэг хэмээн манай зочин Э.Ганхуяг ярилаа. Сонсогч та урин дулаан цаг ирж байгаа энэ үед хотын гудамжаар алхаарай, уул хаданд гараарай. Мэдээж маскаа зүүхээ мартав. --- Send in a voice message: https://anchor.fm/familyradio/message