Таны толгойд юу байна? #26 ГАНЦААРДАЛ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categories:

Өнөө цагийн хүмүүс интернетийн ачаар хоорондоо маш их холбогдсон. Гэвч өмнөх үеэс илүү олон хүн ганцаардмал болсныг олон судалгаа, амьдралын жишээ бидэнд харуулсаар байна. Ганцаардлаас болж хүмүүс стресс, сэтгэл гутрал болон сэтгэл зовнилд автаж буйг Иохан Хари зохиолчийн Алдагдсан Холбоо ном өгүүлдэг. Ялангуяа COVID-19-ийн үед дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс гэр гэртээ тусгаарлагдаж, хоорондоо уулзах боломжгүй болсноор ганцаардлыг илүү мэдэрч байгаа байх. Нөгөө талаар бид харилцаа холбооны үнэ цэнийг илүү мэдэрч байгаа болов уу. Тиймээс энэ онцгой цаг үед номын зохиолч Ж.Энхбаяр, Сэтгүүлч Энхмаа нар ганцаардлын тухай, түүнээс гарах гарцын тухай ярилцлаа.