ТАНЫ ТОЛГОЙД ЮУ БАЙНА #23 Фүүд банк төсөл
Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5
Categories:
Дэлхийн хүн амын 1/9 нь хоол тэжээлийн дутагдалтай байдаг бол хүн идэхэд зориулан үйлдвэрлэсэн хүнсний 30 хувь нь хаягддаг байна. Хоол хүнсний илүүдэл нь хог хаягдал болж, улмаар байгаль орчныг асар их бохирдуулж, дэлхийн дулааралд нөлөөлж байна. Global Foodbanking Network байгууллага төвтэйгээр тус байгууллагын гишүүн дэлхийн 40 орчим улсад "Food Bank" төслийг хэрэгжүүлдэг. Уг "банк" нь хүнсэнд хэрэглэж болох ч худалдах боломжгүй хүнсний бүтээгдэхүүнийг цуглуулан хоол хүнс дутагдаж байгаа хүмүүст хувааж өгдөг аж. Энэ нь нэг хэлбэрийн нийгмийн халамжийн үйлчилгээ болох бөгөөд давхар илүүдэл хоол хүнснээс үүдсэн хог хаягдлын асуудлыг шийдэж байгаа юм. Энэ төслийг Монголдоо хэрэгжүүлэхээр БНСУ-н "Ewha" эмэгтэйчүүдийн Их сургуульд Клиник нийгмийн халамжийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Ч.Мядагмаа ажиллаж байна. Илүү дэлгэрэнгүйг дараах линкээр орж сонсоорой.1 --- Send in a voice message: https://anchor.fm/familyradio/message