Таны толгойд юу байна? #15 ХӨГЖИЛТЭЙ БЯЦХАН ҮРСЭЭСЭЭ ХҮҮХЭД НАСЫГ НЬ БҮҮ БУЛААГААРАЙ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categories:

Өнөөдрийн дугаарт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн нийгмийн ажилтан, Боловсролын судлалын магистр З.Ундрах, сэтгэл зүйч Д.Оюундарь нар оролцож хүүхэд насны талаар ярилцлаа. Тэд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод шууд үйлчилгээ үзүүлэн ажилладаг мэргэжилтнүүд юм. З.Ундрахын хэлж буйгаар 10 настай хүүхэд ар гэрээ тэжээхийн тулд ажил хийж буй жишээ ч амьдрал дээр байдаг аж. Гэтэл хүүхэд энэ насандаа бусдаар хайрлуулж, аюулгүй тайван орчинд өсөн торниж, тоглож наадах эрхтэй шүү дээ. Хүн нэгэнт том болсон бол насан туршдаа л том хүн байна. Харин хүүхэд нас богинохон бас хүний амьдралын чухал үе билээ. Хүчирхийллийн Үндэсний Төвд гэр бүлүүдэд зориулсан Дэмжих бүлгийн сургалт ордог. Түүнчлэн хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах нь чухал юм.