Таны толгойд юу байна? #14 ХҮЧИРХИЙЛЭЛД ЯЛАГЧ БАЙХГҮЙ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categories:

Энэ удаагийн подкастыг Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвтэй хамтран хүргэж байна. Подкастын зочноор 20-иод жил гэр бүлийн хүчирхийлэлд амьдарсан, хүчирхийллийг даван туулж яваа эмэгтэй Хандаа оролцлоо. Эргээд харахад "Өнөөдөр би хаачих вэ?" гэх өдрүүд түүнд их байв. 1995 онд, хэнд хандахаа мэдэхгүй тийм л үед шугамын радиогоор Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвийн талаар сонсжээ. Уг төвд ирснээр сэтгэл зүйн зөвлөгөө авч, хүүхдүүдээ хамгаалах байранд байрлуулж, үнэхээр зөв газраа ирснээ мэдэрсэн ажээ. Хүчирхийлэлд өртсөн хүнд хэн нэгний тусламж зайлшгүй хэрэгтэй байдаг. Хүчирхийллийг нуун дарж, түүнээс айх тусам улам томордог. Харин Хандаа зөв газраа ирж, амьдралаа өөрчилсөн. Мөн туулсан зовлонг нь өөр хүмүүс битгий давтаасай, түүн шиг оройтож биш, аль болох эрх ухаараасай гэсэн үүднээс амьдралынхаа түүхээр ном гаргажээ. Тэр хүчирхийллийг ялсан биш харин даван туулж яваа нэгэн.
Дэлгэрэнгүйг подкастаас сонсоно уу.