Аваргуудын өглөөний цай #1 СОНСОХЫН ГАЙХАМШИГ БА БУСДЫГ СОНСОХГҮЙ БАЙХЫН ҮР НӨЛӨӨ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - A podcast by Гэр бүлийн радио 104.5

Categories:

Зочин: "Үгийн хүч" ТББ-ын сэтгэлзүйч Б.Батхүү

Аливаа нийгмийн харилцаанд нэг нь ярьж нөгөө нь сонсдог. Гэтэл үнэндээ нэг нь ярьж нөгөө нь хариултаа бодож зогсдог нь худал биш үнэн. Учир нь би буруутчих вий ямар нэг алдаа дутагдал хүлээлгэчих вий гэсэн болгоомж битүүхэн нуугдаж байдагтай холбоотой. Харин нийгмийн болоод эргэн тойрондоо тэр ч бүү хэл гэр бүлдээ сонсох чадвараа хөгжүүлснээр өөрийн үнэ цэнийг нэмэгдүүлээд зогсохгүй эрүүл харилцаа хандлагыг төлөвшүүлж чадах юм. Зөв хандлага хаанаас бий болох вэ гэдэг нь бусдыг хэр сайн сонсохоос эхтэй юм. Тэгвэл бусдыг хэрхэн сонсож сурах вэ? энэ тухай аваргуудын өглөөний цайнаас сонсоорой.